Наадмын тасалбарыг маргаашаас эхлэн www.enaadam.mn сайтаар худалдана
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбарыг маргааш буюу долоодугаар сарын 1-нээс www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ.
349天