Нүүрснээс хамааралтай байдлаа багасгах шаардлагатайг тодотгожээ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгч бага ялгаруулах эдийн засаг руу шилжих сорилт, бэрхшээлтэй тулгараад байна. Иймд уур амьсгалын өөрчлөлтийг давах туулах чадвараа бэхжүүлэх дорвитой алхам хийх, эдийн засгийн хувьд нүүрснээс хамааралтай байдлаа багасгах шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн арга хэмжээ авахгүй бол эдийн засгийн томоохон хэсэг нь дээрх цочролд өртөж, ажилгүйдлийг нэмж, орлогыг багасган, илүү олон хүн ядуурч болзошгүйг Дэлхийн банк группийн шинэ тайланд тодотгожээ.
234天