Яармагийн цэвэр усны үндсэн шугамыг ирэх сарын 15-нд шинэчилж дуусна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор сольж байгаа. Одоогоор 1.5 км шугамыг шинэчилсэн бол 11 дүгээр сарын 15-нд бүрэн дуусгаж, шугамыг ашиглалтад оруулна.
“Нутгийн буян групп”-ийн барилгын төсөл хэрэгжиж буй талбайгаар цэвэр усны шугамыг дамжуулан татахаар боллоо. Мөн Яармаг орчимд трасс чөлөөлөх хэд хэдэн байршил байгаа бөгөөд тэдгээр аж ахуйн нэгжтэй тохиролцоонд хүрэх эсвэл трассыг албадан чөлөөлүүлнэ.
Үндсэн
цэвэр усны шугамын ажил дууссаны дараа Яармаг орчмын ялангуяа “Шинэ Яармаг”
хорооллыг барьсан барилгын компаниуд үндсэн шугамаас салаалсан шугамуудынхаа эрүүл ахуйн нөхцөлд
анхаарах хэрэгтэй”-г хотын дарга онцолжээ.
Цэвэр усны
үндсэн шугамыг лабораториор баталгаажсан, зэв үүсгэхгүй хоолойгоор сольсноор
Яармаг орчмын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын ундны ус зэв, бохирдолгүй болох юм.
Түүнчлэн, нийслэлд олон жил солиогүй шугам хоолойг шинээр тавих, үндсэн гол шугамуудыг шинэчилж байгаа. Эдгээр ажлын тендерт аж ахуйн нэгж, байгууллагыг
идэвхтэй оролцохыг хотын дарга уриаллаа. Тухайлбал, дээрх 4.8 км цэвэр усны
шугамын ажил гүйцэтгэх тендерийг 3 удаа зарлахад компаниуд материал ирүүлээгүй
учир Ус сувгийн удирдах
газраас ажлыг хүлээн авч, гүйцэтгэж байгаа аж.