Нийслэлд 69.3 км авто замыг шинэчлээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод энэ онд 87 авто замыг шинэчлэхээс одоогоор 69.3 км авто замыг шинээр тавиад байна.
Тухайлбал,
нийслэлийн гол гудамж замыг өргөтгөх, хуучин замыг засах хүрээнд 43 авто
замыг шинэчилж дуусжээ. Ингэхдээ суурь
асфальт бетон хучилт хийх, худгийн таг өндөрлөх, шинээр ус зайлуулагч хийх,
хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэдэг аж.
Нийслэлд ирэх онд давхар замын төслүүдийг хэрэгжүүлэхээс өмнө нэгдүгээр түвшний замуудыг үе шаттай шинэчилж байгаа билээ. 2021 онд 14 байршилд 12.9 км, 2022 онд 12 байршилд 15 км, 2023 онд 13 байршилд 18.5 км урт замыг шинэчилж байжээ.