Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох авто замын хөдөлгөөнийг XI сард нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох авто замын хөдөлгөөнийг XI сард багтаан нээхээр төлөвлөж байна.
Энэ замыг
ашиглалтад оруулснаар нэгдүгээр
хорооллын урд талын болон 21 дүгээр хороолол руу чиглэсэн замын ачаалал эрс
багасах боломжтой гэж тооцоолжээ.
Авто замын түгжрэлийг багасгахаар нийслэлийн хөрөнгө оруулалтаар Толгойтын авто замыг Ард
аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох 6
эгнээ бүхий 3.9 км авто замын ажлыг 2022 онд эхлүүлсэн билээ. 31 метр урт гүүр, 4 нүхэн гарцтай
тус замын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК ажиллаж байна.
Авто зам тавихаар 360 гаруй нэгж талбарын газрыг, цахилгаан, дулааны шугам
хоолойг шилжүүлэн, айлуудын
газрыг чөлөөлжээ.