Нийт улаанбуудайны 56 хувийг хураан авчээ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хүнс,
хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр 2024 онд улсын хэмжээгээр 349.6 мянган га талбайд үр тариа, үүнээс
314.7 мянган га талбайд улаанбуудай,
18.9 мянган га талбайд төмс, 18 мянган га талбайд хүнсний ногоо, 91.6 мянган га
талбайд малын тэжээл, 130.3 мянган га
талбайд тосны ургамал, 7.2 мянган га талбайд жимс, жимсгэнэ, нийтдээ 615.8
мянган га талбайд тариалалт хийсэн байна.
246天