Гурван зуу гаруй уртын дууг ноотолж ном болгов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уртын дуучин Ц.Туяацэцэг “Хуур магнайн эгшиг” ном гаргажээ. Энэ бүтээл нь уртын дууг ноотолж буулгаснаар онцлог болсныг хөгжим, урлаг судлаач, мэргэжилтнүүд онцолж байна. Тодруулбал, 100 дуучны амьдруулсан 300 гаруй дууны ноотыг нэг дор багтааснаар монголчуудын хувьд том бүтээл, уртын дуу судлал, энэ чиглэлээр суралцдаг оюутнуудад гарын авлага болж байна гэж Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч С.Соронзонболд тэмдэглэжээ.
1275天