Аушвицийг чөлөөлсний 80 жилийн ойн ёслол боллоо
БЕРЛИН, 2025 оны нэгдүгээр сарын 28 /NPR/. Польшийн Аушвиц-Биркенаугийн хорих лагерь байсан газарт даваа гарагт дэлхийн удирдагчид болон Холокостоос амьд үлдсэн олон арван хүн цугларч, Дэлхийн II дайны төгсгөлд Зөвлөлтийн цэргүүд тус лагерийг чөлөөлсний 80 жилийн ойг тэмдэглэжээ. Амьд үлдсэн хүмүүс нас дээр гарч байгаа тул энэхүү ёслолыг Аушвицийг чөлөөлсний ойн сүүлчийн томоохон ёслол гэж үзэж байна.
137天