Израил, "Хезболла" бүлэглэлийн хооронд гал зогсоосныг мэдэгджээ
ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /DW/. Ливанд мөргөлдөөн дахин хурцдаж эхэлснээс хойш зургаан долоо хоногийн дараа Израил, "Хезболла" бүлэглэлийн хооронд түр эвлэрэл тогтоосон тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 16-ны пүрэв гарагт зарлалаа. Гал зогсоох хэлэлцээр орон нутгийн цагаар шөнө дундаас эхэлж, 10 хоног үргэлжилнэ.
12天