Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг Израил, Египетийн тал зөвшөөрчээ
ИЕРУСАЛИМ, 2023 оны аравдугаар сарын 19 /CNN/. Египетээс Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг Израил улс зөвшөөрсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдээд, энэ тусламжийг хулгайлах гэсэн ХАМАС бүлэглэлийн аливаа оролдлого нь "Палестины ард түмний сайн сайхны төлөө санаа зовнихгүй байгааг нь илтгэн харуулах болно" хэмээн анхааруулжээ.
609天