БАЯНХОНГОР: УАШТ-д амжилт гаргасан багш дасгалжуулагч, тамирчдыг урамшуулав
Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт холимог тулааны спортын “Нөхөрлөл - BMMA - Fighting” клуб 2023 онд байгуулагдаж, тус спортод дуртай, сонирхогч хүүхэд залуусыг хичээллүүлж эхэлсэн. Тус клубийн үйл ажиллагаанд Баянхонгор аймаг, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдээс дэмжиж, хүүхэд залуусыг спортоор дамжуулан зөв, өв тэгш хүмүүжилтэй болгох зорилгоор хамтран ажиллаж байна.
16天