БАЯНХОНГОР: "Цэвэр хот"-ын ажилтнуудын орон тоог нэмнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-09-23 10:13:42

Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлыг хариуцан ажилладаг “Цэвэр хот” ОНӨААТҮГ-ын ажилтнуудын орон тоог нэмж, цалинг 70 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарчээ.


Аймгийн төвийн байрнуудын орц, гэр хорооллын гудамжны цэвэрлэгээг чанаржуулах, х
ог ачилтын үйл ажиллагааг сайжруулахад хүн хүч болон ажилтнуудын сэтгэл зүтгэл шууд нөлөөтэйг Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч М.Насанбат онцлон, сумын ИТХ-д өргөн барьж хэлэлцэн шийдвэрлэсэн байна.


Баянхонгор сумын ИТХ-ын шийдвэрээр 2025 оныг "Хот тохижилт - Хотын соёл"-ыг дэмжих жил болгон зарласан. Дээрх шийдвэр нь Баянхонгор сумын иргэдийн ая тухтай, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг хангахад чухал ач холбогдолтойг албаныхан онцоллоо.


Баянхонгор аймаг 88499 хүн ам, 27101 өрхтэй. Хүн амын 32 мянга гаруй нь аймгийн төвд оршин суудаг бөгөөд Баянхонгор сум 10 мянга өрхтэй.

相关新闻