Эмнэлэгт 1996 хүн хэвтэн эмчлүүлж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээллээр нийсэлд Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш эмнэлгийн яаралтай тусламжийн 103 дугаарын утсанд 4 мянга гаруй дуудлага иржээ. Үүнээс осол гэмтэл, хүүхдийн өвчин, төрөх зэрэг дуудлага зонхилсон бол 2422 нь яаралтай дуудлага, 1305 дуудлагаар зөвлөгөө авчээ.
1586天