Ч.Доржмаа: Хүлээлтээс давсан хөтөлбөр болж чадлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад “КОВИД-19” цар тахал дотоодод дэгдээд яг жил боллоо. Цар тахлаас үүдэж олон удаагийн хөл хорио, олон шинэ сорилтуудтай хүн төрөлхтөн нүүр тулсаар байна. Нөгөө талд гэнэтийн цар тахал эрүүл салбарын бэлэн байдал, чадавхийг сорьж буй мэт. Өнөөдөр эмч сувилагч наргүйгээр цар тахлыг намжааж, зогсоох боломжгүй. Иймд дэлхий даяар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үнэлэмж нэмэгдэж, боловсон хүчний чадавхийг сайжруулахад анхаарч эхэлжээ. Дэлхийн энэ чиг хандлагыг хувийн хэвшлийнхэн хөтөлбөр, төсөлдөө нэвтрүүлж байна.
1290天