Тээвэр ложистикийн ажилтнууд нэмэлт тунд хамрагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-15 17:37:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархлаажуулалтын явуулын баг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн 22-ын шалган нэвтрүүлэх товчоонд ажиллаж тээвэр ложистикийн ажилтнуудыг вакцины 3 дугаар тунд хамруулав. Энд ложистикийн цогц үйлчилгээг үзүүлж, олон улсын болон дотоодын, хүнд даацын, аюултай ачаа, хот хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг "Алтай ложистик" ХХК-ийн 40 гаруй ажилтан хамрагдав.


Худалдаа, бизнес эрхлэгч нар “Эдийн засгаа эрчимжүүлье” уриан дор дархлаажуулалтын нэмэлт тунд ийнхүү хамрагдаж байна. Уриалгад хамгийн түрүү худалдаа, үйлчилгээний “Наран Фүүдс” ХХК-ийн хамт олон нэгдэж, бизнесийн салбарынхныг “Хамтдаа хичээцгээе, хариуцлагатай байя” хэмээн уриалсан юм



相关新闻