Гурван түймрийг унтраахаар 294 хүн ажиллаж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас
цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэв. Энэ үеэр "улсын хэмжээнд өнөөдөр
гурван түймрийн голомтод онцгой байдал, цагдаа, хилийн цэргийн 294 алба
хаагч, 43 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа" тухай ОБЕГ-ын Гал
түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр хэллээ.
2244天