Б.Махбалд холбогдох хэргийг прокурорт буцаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ-ны үүдэнд ажилтныхаа аминд хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй тус яамны Газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр хэлэлцэж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ.
Энэхүү Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал нь он гарсаар таван удаа хойшилж, өнөөдөр эхэлсэн. Шүүх хуралдаанд сэжигтний өмгөөлөгч ирээгүй бөгөөд дахин хойшлуулах хүсэлт гаргасан. Хуулиараа, сэжигтний өмгөөлөгч, албан ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд хоёроос илүү ирээгүй тохиолдолд хуралдааныг үргэлжлүүлдэг. Тиймээс шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр үргэлжлүүлсэн байна.
Шүүх хуралдааны явцад хэргийг нэмж мөрдөх шаардлагатай гэж үзсэн тул, Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаахаар тогтжээ.