Иргэний үнэмлэх авах, сунгах иргэдтэй утсаар холбогдож эхэллээ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь энэ оны эхнээс Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг сурталчлан таниулах ажлын хүрээнд шинэ үнэмлэх авах, сунгуулах 16, 25, 45 нас хүрч байгаа иргэн бүртэй нэг сарын өмнө утсаар холбогдож цахим үнэмлэхээ хугацаандаа авах, сунгуулах тухай мэдэгдэн ажиллаж байна.
2259天