БАЯНХОНГОР: Нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав
Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Энэ сарын 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв хэсгээр, 6-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд нийт нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Салхи хээр тал, говийн нутгаар 7-12 м/с, зарим үед 18 м/с хүрч явган шороон шуурга шуурах юм байна.
248天