БАЯНХОНГОР: Гэр бүлийн хөгжил, хамгааллыг сайжруулахад анхаарна
Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар 2024 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд, Сумдын хуулиар үүрэг хүлээсэн төрийн албан хаагчид, иргэд, олон нийтэд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга, гэр бүлийн хөгжил, хамгааллыг сайжруулах чиглэлээр зохион байгуулах үйл ажиллагааны талаар танилцуулга хийж байна.
298天