Эрсдэлт бүлгийн иргэдийг гуравдахь тунд хамруулна
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Коронавирусний эсрэг дархлаажуулалтын гуравдахь тунг
өнгөрсөн даваа гарагаас эхлэн хийж эхэлсэн. Цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж
буй эмч, эмнэлэгийн ажилчид, цагдаа, онцгой байдлын алба хаагчид эхний ээлжинд
хамрагдсан. Есдүгээр сарын нэгний өдөр багш нар гуравдахь тунд хамрагдсан бол
өнөөдөр эрсдэлт бүлгийн иргэдийг хамруулах ажээ.
1385天