Хүүхдүүд гэр бүлийн уур амсьгалын талаар сэтгэл зүйн зөвлөгөө авах нь их байна
Орхон/МОНЦАМЭ/ Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдын сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэдэнд зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой “Сэтгэлийн анир” төсөл 13 дахь сургууль дээрээ хэрэгжиж байна. Төсөлд 6113 сурагч хамрагдаж “Мундаг хүүхэд”, “Мэргэжил сонголт”, “Үнэ цэнэ” сэдвээр цуврал лекц сонсжээ. Мөн 1017 хүүхэд ганцаарчилсан зөвлөгөө авсан байна. Үүний 79 нь үе тэнгийхний дарамт, шахалт, 112 нь үерхэл, нөхөрлөлийн харилцаа, 237 нь гэр бүлийн уур амьсгал, харилцаа, 83 нь архидалт болон түүний давхар хамаарал, 51 нь мансууруулах бодис болон хорт зуршил, 175 нь өсвөр насныханд тулгамддаг сэтгэл зүйн асуудлаар ханджээ.
2651天