Эрдэнэт хотыг чимсэн түүхэн дурсгалт хөшөө, баримлууд
Орхон/МОНЦАМЭ/ Өнгөрсөн онд Орхон аймгийг 23 мянга 200 жуулчин дайран өнгөрчээ. Энэ тоог 80 мянгад хүргэх зорилтыг орон нутгийн удирдлагууд тавиад байна. Үйлдвэржилт дагаж боссон Орхон аймаг, Эрдэнэт хотын хувьд байгалийн үзэсгэлэнт газар нэн ховор. Иймд хот доторх хөшөө дурсгал, цогцолбороо нэмэх, соёл, урлагийн үйлчилгээг өргөжүүлэхэд анхаарч байна. Ингээд Орхон аймгийг чимж буй хөшөө дурсгал, баримлуудыг танилцуулъя.
2745天