Тусгаарлалтад байгаа иргэдийн зарим нь төлбөр төлөхөөс татгалзжээ
Орхон /МОНЦАМЭ/ Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт” сувиллын цогцолборын ажиглалтын байранд өнгөрсөн сарын 22, 23, 25-ны өдрүүдэд 97 иргэнийг тусгаарласан. Эдгээр иргэдийн 7 нь Орхон аймгийн харьяат бол ихэнх нь ОХУ болон бусад орнуудаас дамжиж ирсэн Улаанбаатар хот, Булган аймгийн иргэд юм. Эмнэлгийн тусгаарлалтын 14 хоног нь дууссан 77 иргэнийг тус цогцолбороос гаргаж үргэжлүүлэн 14 хоног гэрийн тусгаарлалтад шилжүүллээ.
1896天