ТӨВ: Ширээний теннисний улсын аваргууд тодров
Зуунмод /МОНЦАМЭ/ Төв аймгийн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан ширээний теннисний өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн дууслаа. Аймгийн БТСГ-т дөрвөн өдрийн турш болсон тус тэмцээнд 16 аймаг, дүүрэг, байгууллагын 600 гаруй тамирчин 10 хүртэлх нас, 11-12 нас, 13-15 нас, 16-18 насны ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
773天