Тариалангийн сургуульд 830-аад сурагч суралцаж байна
Увс /МОНЦАМЭ/. Тариалан сумын 640 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн хичээлийн байр 2015-2016 оны жилд ашиглалтад орсон байна. Тус сургууль нь одоогоор 80 гаруй багш, ажилчинтайгаар 830-аад сурагчдад сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс бага ангид 371, дунд ангид 267, ахлах ангид 123 хүүхэд суралцаж байгаа аж. Насан туршийн боловсролд 68 сурагч суралцаж байна. Нийт 29 бүлэгтэй ба ахлах, дунд ангийн 15, бага ангийн 14 бүлэгтэй аж.
2406天