Монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендинад “Хүндэт доктор” цол олгов
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн "Хүндэт доктор” цол олгох журам, Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын түүх, соёлыг судлах, монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж ОХУ-ын монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендинад МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олголоо.
34天