Гол мөрний мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Он гарсаар Онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн 4 удаагийн дуудлага, бүртгэгдэж, дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, тээврийн хэрэгслүүдийг татан гаргаж, 9 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
568天