Эдийн засгийг тогтворжуулж, экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулж танилцуулах чиглэл өглөө
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцох уулзалт хийхээр төлөвлөж байна. Өнөөдөр Монголбанкны удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаандаа баримтлан ажиллах зарим чиглэлийг өглөө.
972天