Төр, түмний заяа буяныг даатган Очирдарь шүтээнд мандал өргөлөө
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. XVII жарны “Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нар Гандантэгчинлэн хийдэд морилж, Мэгжид Жанрайсиг бурханд мөргөн, төр, түмний заяа буяныг даатган Монголын төр, түмний эх шүтээн Очирдарь шүтээнд мандал өргөлөө.
482天