Монгол, Оросын худалдаа, тээврийн талаар Улаан-Үдэд ярилцав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монгол-Оросын бизнесийн хамтын ажиллагааны форум" ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо өнгөрсөн баасан гарагт боллоо. Форумын үеэр эдийн засгийн хоригтой холбоотойгоор тогтоосон дүрэм журмыг сайтар судалж, зохих журмын дагуу тээвэр хийхийг Буриад улсын гаалийн газраас манай улсын талд мэдээллээ. Монгол Улсын талаас Хиагт-Алтанбулагийн боомтоор манай улсын нийт импортын 40 орчим хувь нь орж ирдэг учраас санкцтай холбоотой мэдээллийн зөрүүг арилгах, транзит тээврийг хэвийн үргэлжлүүлэхэд уян хатан ажиллах нь энэ цаг үед чухал байгааг тэмдэглэсэн юм.
1154天