“Шинэ хоршоо" хөдөлгөөнийг эрчимжүүлж, “Чинээлэг малчин” арга хэмжээг үргэлжлүүлнэ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Засгийн газраас хоршоогоор дамжуулж малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Шинэ хоршоо" хөдөлгөөнийг өрнүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хоршооны гишүүн малчинд хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн.
256天