1.1 их наяд төгрөгийн алдагдал хүлээхэд зарлагын өсөлт нөлөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-12-17 12:08:43

Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайлан мэдээгээр 2015 оны эхний 11 сарын байдлаар улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.

Тодруулбал улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5 их наяд төгрөг болж, зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 6 их наяд 132 тэрбум төгрөгт хүрсэн байна. Төсвийн алдагдлыг  импортын албан татвар болон өмч хувьчлалаас олох орлого дутсантай холбон  тайлбарлаж буй юм. Төсвийн алдагдал 2014 оны мөн үеэс 661.6 тэрбум төгрөгөөр өсөхөд зарлагын өсөлт орлогын өсөлтөөс 11.9 пунктээр илүү байсан нь голлон нөлөөлжээ. 

Инфографик: Улсын нэгдсэн төсвийн үзүүлэлт /2013-2015/

 Б.Заяа

相关新闻