Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
МОНГОЛЫН МЭДЭЭЭнэ сарын 20-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун болон төвийн нутгаар, 22-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21,22-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.