Нийт нутгийн 46 хувь нь гантай, гандуу байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Манай орны бэлчээрийн ургамлын ургалт энэ 20-ны байдлаар нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу, 54 хувьд нь хэвийн байна.
Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Төвийн зарим, Ховд, Завхан, Дундговийн ганц нэг сумын нутгаар муу, Архангай, Говьсүмбэр Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Өмнөговь Хэнтийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Булган, Дундговийн цөөн сумын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.