Хүүхдийн бэлэг сонгохдоо хадгалах хугацааг сайтар нягтлахыг анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-12-19 12:24:16

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлэг сонгохдоо хадгалах хугацааг сайтар нягтлахыг онцгойлон анхаарууллаа.

Хадгалалтын горим алдсанаас чанар нь муудсан хүнсний бараа, бүтээгдэхүүн худалдан авч эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй байгаа аж. Тиймээс иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хадгалах хугацаа, сав баглаа боодлын бүрэн, бүтэн эсэхийг нягталж  хэрэглэх хугацаа хэтэрсэн, сав, баглаа, боодол нь гэмтсэн, тунадас, хөгц үүссэн байвал Мэргэжлийн хяналтын байгууллагад хандахыг зөвлөжээ. Ил задгай хөргүүргүй газар хиам, өндөг, нарийн боов, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүн борлуулж байвал авахгүй байхыг анхааруулав.

Мөн ОХУ-аас хуурамч  архи орж ирж буйтай холбогдуулан Орос архи, виски, коньяк авахдаа баталгаатай эсэхийг сайтар шалгаж, баталгаагүй бол татгалзахыг санууллаа.

 Б.Заяа

 

相关新闻