“Гоо сарнай-2015”-ын шилдгүүд шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-12-28 17:51:19

Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо / НАМЭХ/-ноос “Гоо сарнай-2015” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.

Энэ удаад “Эмэгтэйчүүд ногоон дэлхийн төлөө хамтдаа” уриан дор зохион явуулав.

Мөн шилдэг есөн номинацийг шалгаруулж, шагнал гардуулав. Хүүхдийн төлөө элчээр Б.Сэмжидмаа, Урлагийн элчээр “Хөсөгтөн” хамтлагийн гишүүн Ч.Амарбаясгалан,  Бизнесийн салбарын эмэгтэйгээр Сөүл группын захирал Д.Өнөрболор, Баялаг бүтээгч эмэгтэйгээр Г.Майцэцэг, Хүндэт элчээр Д.Баярсайхан, Хэвлэлийн элчээр Б.Тэмүүлэн, Бүтээлч эмэгтэйгээр Ш.Анхмаа, Улс төрийн зүтгэлтнээр Д.Оюунхорол, Нийгмийн зүтгэлтнээр Д.Сүхжаргалмаа нар тус тус шалгарлаа.

Мөн Шилдэг дүүргээр С.Оюунбилэг даргатай Хан-Уул дүүргийн эмэгтэйчүүдийн холбоо нь 16 салбар зөвлөл 3000 гаруй гишүүдтэй холбоо юм. Тэд 2015 онд “Хан Уулын Түүчээ эмэгтэйчүүд”-ийг нийгэмд таниулах, шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхижуулах, болон экологид ээлтэй эрүүл Монгол эмэгтэйчүүдийг бэлдэх зорилгоор  “Бямбын 11”, 152х1, Эрүүл Монгол хүүхэд хөтөлбөрийг үргэлжлүүлсэн төдийгүй Охид Монголын Ирээдүй ажлыг өөрсдийн бренд болгон 3 дахь жилдээ, Залуу эзэгтэй нарын сургалт, Нэг өрхөд нэг тус зэрэг ажлуудыг амжилттай зохион байгуулжээ.

Шилдэг салбар зөвлөлөөр А.Өсөхжаргал даргатай Багануур дүүргийн салбар зөвлөлийн хамт олон шалгарав.

Ж.Болор

相关新闻