МОНЦАМЭ агентлагийн 2015 оны шилдгүүд тодров
МОНГОЛЫН МЭДЭЭҮндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 2015 онд ажил, хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлсан шилдгүүдээ тодрууллаа.
Энэ жил агентлагийн Хөдөлмөрийн аваргаар Гэрэл зургийн лаборант Ц.Цэрэнням, МОНЦАМЭ агентлагийн “Алтан дүрмийн эзэн”-ээр Гадаадад мэдээлэх редакцийн Хариуцлагатай редактор Д.Энхбилэг нар тус тус тодорсон бол “Новости Монголии” сонины Хариуцлагатай редактор О.Чинбатыг агентлагийн “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулсан юм.
Мөн МСНЭ-ийн “Ган үзэгтэн” шагналаар агентлагийн дарга А.Баатархуяг, “МОНТА” теле студийн редактор Д.Ариунаа, Гадаад харилцааны референт М.Танан нар тус тус энгэрээ мялаав.
Шилдэг редакциар Орон нутгийн мэдээллийн алба, “МОНТА” теле студи, “Новости Монголии” сонин шалгарсан бол “2015 оны сайчууд”-аар 20 орчим хүн тодорч, өргөмжлөл, мөнгөн шагнал гардав.
Ж.Болор