"Гавъяат нисгэгч"-д хүндэтгэл үзүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавьяат нисгэгч” цол хүртсэн “Хүннү Эйр” ХХК-ийн нисгэгч Г.Ерөөлтийг ИНЕГ-ын Даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр, 1982 онд МИАТ компанид АН-2 онгоцны хоёрдугаар нисгэгчээр ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 33 жил тэнгэрийн улаач хийжээ. “МИАТ” компанид 20 жил, “Аэромонголиа” компанид 7 жил ажиллаад 2011 онд “Хүннү Эйр” компани байгуулагдахад багш нисгэгчээр орж ажиллаж эхэлсэн байна. Эдүгээ “Фоккер-50” онгоцны дарга тэрбээр ийнхүү хөх тэнгэрт 33 жил нисээд Монгол Улсын 33 дахь “Гавьяат нисгэгч” цол хүртлээ.