Өсвөр насны хүүхэд мансуурч эмнэлэгт хүргэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-30 11:17:12

Өсвөр насны хүүхэд ахуйн хэрэглээний газ үнэрлэж, мансууран эмнэлэгт хүргэгдсэн явдал өчигдөр амралтын өдрөөр гарчээ. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух 18 настай эрэгтэй Т гэртээ газ үнэртэж, мансууран  Хордлогын үндэсний төвд хүргэгджээ. Мөн тус дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 18 настай эрэгтэй Б, 17 настай эрэгтэй Б, 16 настай эрэгтэй Т нар ахуйн хэрэглээний 220 грамм газ үнэртэж, мансуурсан байжээ. Хэргийн газраас эд мөрийн баримтаар илэрсэн нэг ширхэг газыг /220 грамм/ цагдаа нар хураан авчээ. Улмаар хэргийг  Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Ж.Батсайхан

相关新闻