Дөрвөн алба хаагчийн биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-30 16:17:16

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр МИ-8 нисдэг тэргээр сургуулилт хийж байхдаа осолдож, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй алба хаагчидтай уулзлаа.

Ц.Цолмон сайд алба хаагчидтай уулзахдаа Батлан хамгаалах яамны зүгээс албан үүргээ гүйцэтгэж явсан цэрэг эрсээ бүрэн эмчлүүлэхийн тулд бүхий л талаар дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлээд цаашид ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай байгааг тодруулав.

Түүний асуултад Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн клиникийн эрхлэгч, дэд хурандаа Т.Сүхбаатар "Дөрвөн алба хаагчийн биеийн байдал сайжирч өнөөдөр эмнэлгээс гарсан. Үлдсэн алба хаагчиддаа шаардлагатай бүх эмчилгээг цаг алдалгүй хийж байна" гэв.

Энэ үеэр Ц.Цолмон сайд "Ослын эмгэг нь хэсэг цаг хугацааны дараа илрэх тохиолдол байдаг. Бусад томоохон эмнэлэгүүдийн эмч нартай уулзаж зөвлөлдөх хэрэгтэй. Алба хаагчдыг гадаадад эмчлүүлэх шаардлагатай бол даруйхан мэдэгдэх ёстой" хэмээлээ.

Ч.Ариунболд

相关新闻