Чингисийн талбайн баруун, зүүн замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2015-12-31 11:55:21

“Мөнгөн шөнө” цэнгүүний үеэр 20:00 цагаас эхлэн Чингисийн талбайн баруун, зүүн талын автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлах болжээ. 

Явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбогдуулан энэ зохицуулалтыг хийх бөгөөд талбайн баруун, зүүн болон урд зогсоолыг үнэ төлбөргүй ашиглуулах юм байна. Мөн тус үйл ажиллагаа өндөрлөсний дараа 18 чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчлэх юм.

Түүнчлэн Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Онцгой байдлын газрын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, он солигдох торгон мөчид нийслэлийн дөрвөн цэгт ёслолын буудлага хийх аж.

Н.Туяа 

相关新闻