Хяналтын камераар хурд хэтрүүлсэн 10 зөрчил илрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна.
Энэ оны нэгдүгээр сарын 5-6-ны өдөр хяналтын камерт 63 зөрчил бүртгэгджээ. Эдгээр зөрчил бүгдээрээ улаан гэрэл дохионы зөрчил байв. Харин хурд хэтрүүлсэн 10 зөрчлийг илрүүлэн жолооч нарт холбогдох арга хэмжээг авчээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил харьцангуй буурч байна гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Ж.Батсайхан