Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд сургалтад хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХүүхэд харах үйлчилгээний хуулийг хэрэгжүүлж Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс үйлчилгээг эрхлэх хүсэлтэй 61 иргэнд стандартын хүрээнд заавар зөвлөмж өгөх, хүүхэд харагчийг бэлтгэх сургалтыг явуулж эхэллээ.
Сургалтаар 5 хоногийн хугацаанд 40 цагийн сургалтыг үндэсний сургагч 5 багш заан явуулж сертификат олгох гэнэ. Тус аймагт сургуулийн өмнөх боловсрол эзэмшээгүй буюу цэцэрлэгт хамрагдаагүй 4000 гаруй хүүхэд байгаа боловч хүүхэд харах үйлчилгээнд энгийн 800, хөгжлийн бэрхшээлтэй 350 нийт 1150 хүүхэд хамруулах квот иржээ. Мөрөн сумын хэмжээнд 60 орчим хүүхэд харах үйлчилгээний төвийг ажиллуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Б.Гантуяа