ХӨВСГӨЛ: Бөхийн барилдаанд начин Б.Даваа-Очир түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхийн барилдаан Мөрөн суманд боллоо.
Барилдаанд улс, аймаг, сумын цолтой шилдэг 64 бөх барилдаж, шөвгийн 4 бөх тойргоор барилдсанаас Монгол Улсын начин Б.Даваа-Очир түрүүлж, аймгийн хүчит заан Л.Энхбат үзүүрлэж, аймгийн заан
А.Мягмаржав, Г.Бат-Эрдэнэ нар шөвгөрлөө.
Барилдааны нээлтэд аймгийн ЗДТГ-ын дарга Р.Машбат, аймгийн Бөхийн холбооны
гүйцэтгэх захирал, Монгол Улсын начин Б.Баянмөнх, Хилийн цэргийн 0257 ангийн
захирагч хурандаа Б.Баасансүрэн, Үндэсний бөхийн Монгол Улсын ахлах гарын даа
Г.Хүрэлбаатар, аймгийн ахмад арслан Ө.Цогтоо нар оролцлоо.



Ulaanbaatar