Уран нүүдэлт тоглогчоор Яруу сумын сурагч тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 15:56:43

Завханд өсвөрийн шатарчдын “Цодгорхүү-2016” аймгийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж дүнгээ гаргалаа.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн насны ангилалд 21 сум, сургууль, цэцэрлэгийн 133 өсвөрийн шатарчид оюун ухаанаа сорин өрсөлджээ. Эрэгтэй долоо хүртэлх насны ангилалд Жавхлант цогцолбор сургуулийн сурагч  М.Түвшинбаяр, эмэгтэй долоо хүртэлх насны ангилалд Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн сурагч Х.Ану-болор, 8-9 насанд аймгийн ХГБХХ-ийн дэргэдэх шатрын дугуйлангийн сурагч О.Энхмэнд, ЖЦС-ийн сурагч Т.Цэлмэг нар тус тус тэргүүлжээ.

Харин 10-11 насны ангилалд О.Бумбаяр, Идэр сумын сурагч Ц.Сайхантөр нар тэргүүлж уран нүүдэлт тоглогчоор Э.Эрдэнэмөнх, М.Ражидмаа нар шалгарчээ. Багийн дүнгээр Улиастай сумын ЖЦС тэргүүлжээ. 

Б.Мягмарсүрэн

相关新闻