Тамирчид 108 багц медалийн төлөө өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвд Олон улсын мастеруудын спортын анхдугаар наадмын нээлтийн арга хэмжээ өнөөдөр болов.
Олон улсын мастеруудын спортын анхдугаар наадамд спортын зургаан төрлөөр 108 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөх юм.
Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар нээж хэлэхдээ, “Монголын ахмад тамирчид, мастеруудын урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Дэлхийн мастеруудын холбооны ерөнхийлөгч, ноён Кай Холм танд тамирчид, дасгалжуулагчидынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа баярлаж талархсанаа илэрхийлье. Есдүгээр сарын 12 бол Монгол Улсад спорт сонирхогч, мастеруудын холбоо байгуулагдаж, анхныхаа олон улсын тэмцээнийг зохион байгуулсан түүхэн өдөр юм. Олон улсын мастеруудын анхдугаар наадамд Япон, БНСУ, БНХАУ, Лаос, Герман, Франц, Монгол Улсын 400 орчим тамирчид оролцож байна” хэмээн онцлов.
Б.Заяа
注释