Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны сургалт болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-01-16 12:26:40

Хөдөлмөрийн яам, МЗХ-ны дэргэдэх сургалт судалгааны "Полиси" төв хамтран “Бүтээмж, харилцаа, ёс зүйт манлайллыг нэмэгдүүлэх нь”  сургалтыг зохион байгуулж байна.

Хоёр өдөр үргэлжлэх уг сургалт Төрийн удирдах ажилтны ёс зүйн манлайлал ба үлгэрлэл,  Өндөр бүтээмжид тулгуурлах манлайлалын хөшүүрэг, Хөдөлмөрийн харилцаан дахь ёс зүй, Удирдлагын сэтгэл зүйн ба орчин үеийн чиг хандлага, Төрийн албан хаагчийн хамтын ажиллагаа ба багаар ажиллах чадвар зэрэг сэдвийн хүрээнд болж байгаа юм.  

Сургалт "Бишрэлт" зочид буудлын хурлын танхимд болж байгаа ба Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн удирдах албан хаагчдыг хамруулжээ.

Б.Туул

相关新闻