Автобусны зогсоолоос зорчигч тээвэрлэвэл хариуцлага тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-01-16 15:51:04

Нийслэлийн Тээврийн газраас зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН-үүдэд автотээврийн салбарт мөрдөж байгаа хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг хэрхэн хангаж ажиллаж байгаад хяналт шалгалт явуулж байна.

Энэ ажлын хүрээнд автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулах, автобусны зогсоолд удаан зогсож байгаа  автомашинуудад хяналт тавих зорилгоор нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч,  нийслэлийн Замын Цагдаагийн газрын албан хаагч нар хамтран хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

Түүнчлэн автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээд буюу автобусны зогсоол дээр удаан зогсож хууль бусаар зорчигч тээвэрлэж байгаа суудлын автомашин, бага багтаамжийн автобусны зөрчлийг баримтжуулж, холбогдох хууль, тогтоомж дүрмийн дагуу хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн байна.

相关新闻