Монгол, Хятадын хил орчимд 4,8 баллын хүчтэй газар хөдлөв
МОНГОЛЫН МЭДЭЭЭнэ сарын 13 ны өдрийн Бээжингийн цагаар 15 цаг 51 минутанд Монгол, Хятадын хил орчимд Монгол орны баруун хэсэгт \ Хойд уртрагийн 45 градус, Зүүн уртрагийн 91.5 градус талаар\ 4.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлтийн гүн 8 км байсан бөгөөд газар хөдөлсөн бүс нутаг Шиньжаны ӨЗО-ны хэсгээр Монгол Улстай хиллэдэг юм . Энэ талаар Хятадын Газар хөдлөлт судлах газрын интернет сайт "http://news.ceic.ac.cn" мэдээлжээ.
Бээжин хот Д.Энхчимэг
注释